| | USD/MNT 0₮

Эмч, эмнэлгийн ажилтнууд ажлаасаа халширч бие нь өвдөж эхэллээ гэв

Бүтэн жил коронавирусийн эсрэг ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах, мөн ажлаасаа халшрах тохиолдол гарч эхэллээ.

Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд олон халдвар гарч байсан ч үүн шиг бүтэн жил үргэлжилсэн нь байсангүй. Дэлхий даяар сэтгэл зүйн асуудалд орж байна. Эмнэлгийн ажилчдад шинэ хам шинжүүд илэрч, ажлаасаа халширч байна. Амархан өвчлөх ядрах тохиолдол гарсаар байна. Тиймээс дараагийн шатны эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байгаа юм. 

Бид эмнэлгийн ажилчдадаа бүх талаар нь туслахыг зорьж байна. Өнөөдрөөс Баянзүрхийн ойрын хавьтлуудын хоёр дахь удаагийн шинжилгээг хийнэ. Витамин С, Д, цайрын бэлдмэл дархлааг дэмжихэд сайн байдаг. Тийм учраас аптекаас эмчийн заавраар авч хэрэглээрэй. Загас, загасны тос, жимс ногоо хэрэглэж, витамин Д-ээ аваарай" гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дэлхийд эмнэлгийн ажилчид халдвар авах магадлал өндөр байгаа. Арванхоёрдугаар сарын 9-өөс хойш манай улсын эмнэлгийн ажилчид халдвар аваагүй. Лаборантууд шинжилгээний сорьцтой харьцахдаа халдвар авч байна.

Сувилагчид, эмч нар маань халдвар авсан хүмүүстэй ажиллах үедээ халдвар авч байна. Хамгаалах хувцсыг тайлах явцдаа алдаа гаргаж халдварт өртөх тохиолдлууд дэлхийд гарсан. Бид эмнэлгийн ажилчдынхаа сэтгэл зүй, дархлааг нь дэмжих тал дээр ажил зохион байгуулж байна. Эмч ажилчдад оногдох өвчтөнүүдийн тоог цөөлөх арга хэмжээг авч байна" гэв. 

Эмч, эмнэлгийн ажилтнуудад шинэ хам шинжүүд илэрч, ажлаасаа халширч бие нь өвдөж эхэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (90)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.