| | USD/MNT 0₮
Баянзүрх дүүрэгт коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, өнөөдрийн байдлаар 32 хүнээс халдвар илэрч, тус дүүрэгт нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Ойрын болон дам хавьтлыг олж тогтоох, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
НОК хуралдаж, нөхцөл байдал хүндэрвэл Тэг зогсолт хийх талаар мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 15.00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шийдвэр гаргахаар болжээ.
Засгаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.
Шуурхай:Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар боллоо