| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдрийн байдлаар нийт 32 хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 32 хүнд халдвар шинээр нэмэгдлээ.  Баянзүрх дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн бол Франкфуртын онгоцоор ирсэн иргэдээс нэг тохиолдол бүртгэгджээ. Ингээд Нийслэлд батлагдсан тохиолдол нийт 206 болж байна. 

Орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. 10-18 хоногийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд голомт хяналтад орсон. Харин Улсын хэмжээнд кластер голомтод 500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-д Маш хүнд нэг, хүндэвтэр долоон хүн байна. Хөнгөн 61 хүн байна. Сэлэнгэ аймагт 20 хүн эмчлүүлж байна. Хан-Уул дүүргийн эмнэлэгт 205 хүн эмчлүүлж байна. 

Баянзүрх дүүргийн голомтод нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт зургаан дүүрэгт тархсан байна. Тиймээс ард иргэд өөрсдийгөө халдвараас сэргийлэх шаардлагатай болж байна.  Зай барих, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна" гэлээ. 

А.Амбасэлмаа: Өчигдрийн байдлаар нийт 32 хүнд халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.