| | USD/MNT 0₮

НӨАТ:Таван сая төгрөгийн нэг, гурван сая төгрөгийн 25 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр орой зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдсан юм. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөг байсан ч супер азтан тодорсонгүй. 

Харин, 

30 мянган төгрөгийн азтан–22,642

100 мянган төгрөгийн азтан–2,262

Нэг сая төгрөгийн азтан–237

Гурван сая төгрөгийн азтан–25

Таван сая төгрөгийн азтан – 1

Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 25,167 иргэн азтан болов. 

НӨАТ:Таван сая төгрөгийн нэг, гурван сая төгрөгийн 25 азтан тодорлоо
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.