| | USD/MNT 0₮

Манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого 1.3 сая төгрөг болж өслөө

Маргааш Монгол Улс тунхагласны баярын өдөр. Эдүгээгээс 95 жилийн өмнө Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалж байв.

Монгол Улс нь 1924 онд ганцхан ЗХУ-тай дипломат харилцаатай байсан бол 2019 онд нийтдээ 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Монгол Улсын хүн ам 1924 онд 651.1 мянга байсан бол 2019 онд 3 238.5 мянга болжээ.

Харин нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 25.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 486 (1.9 хувь) хүнээр буурч, өмнөх сараас 782 (3.2 хувь) хүнээр өссөн байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 437 (1.8 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 203 (46.5 хувь) нь эмэгтэйчүүд байна.

2018 оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний эцсийн хэрэглээний 6.2 хувийг сэргээгдэх эрчим эзэлж байна.

Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6 хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0 хувь) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Эдийн засаг

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.