| | USD/MNT 0₮

Өнөөдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал ТОДОРНО

МҮОНРТ-ийн удирдах бүрэлдэхүүнийг сонгох, томилох асуудал өндрөө аваад удаж буй.  Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилох асуудал саяхан УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн.

Уг нь өнгөрсөн долоо хоногт ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулж, нэр дэвшсэн 17 хүнээс ярилцлага авахаар Үндэсний зөвлөл товлоод байсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсан байгаа юм. 

Ерөнхий захирлын томилгооны асуудал МАН-ын дотоод хагарал, үл ойлголцолд хүргээд байгаа ч гэх.  Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар нь С.Баярмөнх, . Г.Гэрэл нарын нэгийг заавал Ерөнхий захирал болгоно гэж байгаа бол бусад бүлэглэлүүд нь хүлээн зөвшөөрөхгүйгээс үл ойлголцол хагарал, маргаан ширүүсч байгаа аж. 

Хуулиараа бол МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн гишүүдээс гурван жилийн хугацаатайгаар томилдог. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад А.Энхтуул, С. Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш. Отгон- Өлзий, Н. Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д. Хажидмаа, Т.Бат-Оргил, Б. Цондовдорж, Г. Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын 17 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгаа юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ялах уу, МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ялах уу гэдгээ өнөөдөр харуулна. Шинэ Үндэсний зөвлөл шинэ Ерөнхий захирлыг томилох чигтэй байв. Гэтэл хуучин Үндэсний зөвлөл өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохоор болж шийдвэрээ гаргасан байна. Тэгэхээр шинэ оны босгон дээр МҮОНРТ шинэ захиралтай болох нь. 

Хуулиараа МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн гишүүдээс гурван жилийн хугацаатайгаар томилдог. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад А.Энхтуул, С. Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш. Отгон- Өлзий, Н. Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д. Хажидмаа, Т.Бат-Оргил, Б. Цондовдорж, Г. Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын 17 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.