| | USD/MNT 0₮

БЗД-ийн эмнэлэгт тусгаарлагдаж буй 450 эмчлүүлэгч, ажилтнуудад ААН, байгууллагууд тусалж эхэллээ

Баянзүрх Нэгдсэн Эмнэлэг (БЗНЭ) нь тус дүүргийн 360 000 гаруй иргэдэд 10 төв, 300 гаруй эмч, ажилчидтайгаар хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Монгол Улсын хүн амын 10 хувь нь оршин суудаг энэхүү дүүрэгт  жилд 200 000 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлж 25 000 орчим өвчтөнийг хэвтүүлэн эмчлүүлдэг нийслэлийн томоохон эмнэлгийн нэг юм.

2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр БЗНЭ эмнэлэгт КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрч, эмнэлгийн зүгээс хариу арга хэмжээг цаг алдалгүй авч халдварыг цаашид тархаахгүй бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн хавьтлуудыг тогтоох тандалт судалгааг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.  Энэ үйл ажилтай холбогдуулан тусгаарлагдаж буй иргэдийн дотор 60 хүүхэд, 220 гаруй хэвтэн эмчлүүлэгч, 88 сахиур, 140 гаруй эмч, мэргэжилтэн албаныхан ажиллаж байгаа билээ.  Хүнс болоод ахуйн хэрэглээний дутагдалд бий болж байгаатай холбогдуулан Баянзүрх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын зүгээс тусгаарлалтанд буй иргэдэд нэн шаардлагатай  хүүхдийн живх, гар ариутгагч болон бусад хэрэгцээт зүйлсийг тусламж болгон өгч, дүүргийн иргэдээ дэмжлээ. Мөн аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай туслалцааг үзүүлсээр байна.  "Хишиг Дээж" ХХК-ийн Five Up рестораны хамт олны зүгээс БЗНЭ-т тусгаарлалтад буй эмч, ажилчид, өвчтөн, сахиур зэрэг нийт 450 хүнд өөрийн бүтээгдэхүүнээс багцлан хүргэж, цар тахлын үед хамтдаа буйгаа илэрхийлж, хүнд цаг үеийг сөрөн зогсох дархлааг маань дэмжлээ.

Баянзүрх Эмнэлгийн зүгээс биднийг дэмжин дэм өгсөн дүүргийн ЗДТГ, Five Up ресторан, халдварын голомтыг хумих, ард иргэдийн аюулгүй байдлыг төлөө цаг нар ялгахгүй ажиллаж буй ЭМЯ, НЭМГ, МХЕГ, НОК, ДОК, ХӨСҮТ, БЗД цагдаагийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж байна.

Баянзүрх Нэгдсэн Эмнэлэг (БЗНЭ) нь тус дүүргийн 360 000 гаруй иргэдэд 10 төв, 300 гаруй эмч, ажилчидтайгаар хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.