| | USD/MNT 0₮

Шуурхай:Баянзүрх дүүрэгт ТЭГ зогсолт хийхгүй

Коронавирусийн халдварын голомт болоод байгаа Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийнэ гэсэн мэдээлэл цацагдав. 

Нийслэлийн онцгой комисс хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн халдвартай нь тогтоогдож, тус эмнэлгээс кластерлан гарсан өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 26 хүрч, ойрын болон дам хавьтлын тоо 1000 гарсантай холбоотой энэхүү шийдвэрийг гаргасан гэх. 

Тэгвэл албаны эх сурвалж "Тэг зогсолт хийхгүй. Тийм мэдээлэл гараагүй" гэсэн мэдээллийг өглөө. Харин нөхцөл байдал хүндэрвэл дараагийн арга хэмжээг шуурхай авахаар НОК хуралдаж байгаа юм байна. 

 

Коронавирусийн халдварын голомт болоод байгаа Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийнэ гэсэн мэдээлэл цацагдав.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.