| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан 15 иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ерөө сумын 2-р баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч /нинжа/ 3 бүлэг 14 иргэнийг, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Д нь зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг эксковатороор хөрс хуулалтын ажил хийж байсныг тус тус таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.
Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.