| | USD/MNT 0₮

Хөл хориог ашиглаж хүүхдүүддээ мөсөн гулгуур хийж өгчээ

Хичээл сургууль орохгүй өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа энэ цаг үед хүүхдийнхээ чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх тал дээр эцэг эхчүүд их анхаарч байна.

Тухайлбал, СХД-ийн 42 дугаар хорооны иргэн С.Бизъяа, Д.Оюунцэцэг нар хашаандаа мөсөн гулгуур хийж, цасаар өвлийн өвгөн хийж тохижуулсан нь олон хүний сэтгэлд хүрч, хөл хориог үр бүтээлтэй хүүхдүүдийнхээ хүслийг нь гүйцээж өгч байгаа юм байна гэсэн талархлыг хүлээжээ. 

Тэдний хийсэн мөсөн гулгуур нь бүтээлч байдлыг нь илтгэж байна. Мөн хашаан дээрээ 2020-2021 он гэж бичиж өвлийн цасан хүнээ чимэглэсэн байгааг та бүхэн зурганаас харж байгаа байх. 

СХД-ийн 42 дугаар хорооны иргэн С.Бизъяа, Д.Оюунцэцэг нар хүүхдүүддээ зориулж хашаандаа мөсөн гулгуур хийж өгч, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.