| | USD/MNT 0₮

Улаанчулуутад хаягдсан зүү тариурын хог хаягдал КОВИД-тай холбоогүй гэв

 
Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудалд хяналт шалгалт хийсэн талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
 
Хяналт шалгалтаар Covid-19-тэй холбоогүй хог хаягдал байсан бөгөөд энэ нь 2013-2014 онуудад говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан нь тогтоогджээ.
 
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэргийг бүрэн тогтоохын тулд нотлох баримт цуглуулж байгаа аж. Харин эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах зөвшөөрлийг ганцхан “Элемент” компани эзэмшдэг юм байна. 
 
Тус компани 1200 эмнэлэг, 534 эм хангамжийн байгууллагатай гэрээтэй ажилладаг гэнэ. Өдөрт дунджаар 400 орчим эмнэлгийн 4.5-5 тонн орчим аюултай хогийг цуглуулан устгадаг байна. Харин тухайн байгууллагын жолооч уг хог хаягдлыг энэ сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоогоод байна. 
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэргийг бүрэн тогтоохын тулд нотлох баримт цуглуулж байгаа аж. Харин эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах зөвшөөрлийг ганцхан “Элемент” компани эзэмшдэг юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.