| | USD/MNT 0₮

Нийслэлд халдварын олон голомт байгаа тул хаанаас ч халдвар авах боломжтой байна

Улаанбаатарт олон голомт бүртгэгдсэн тул хаанаас ч халдвар авах боломжтой гэдгийг А.Амбасэлмаа дарга хэлсэн юм.

Тэрбээр "Агаар дуслын замаар тархаж байгаа халдварын хувьд халдварын эх уурхайг тэндээс авсан гэж тогтооход бэрхшээлтэй. Цар тахлын шинж вирус учраас хэнээс хэн халдвар авсныг тогтооход тодорхойгүй байдаг. Гэхдээ бид халдвар гарсан үед хавьтлуудыг илрүүлэх тэр хүн хаанаас халдвар авсныг тогтоох хугацаа халдвар илрэхээс 24 цагийн өмнө, халдвар илэрснээс хойш 14 хоногт халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс халдварын нууц хугацааны 14 хоногт халдвар хаанаас авсныг тогтоох үйл ажиллагаа явагдана.

Өнөөдөр Улаанбаатар хотод энэ олон халдварын голомт гарсан үед хаанаас ч эх уурхай гарч болно. Амьсгалын, агаар дуслын замаар дамждаг халдварын үед бид нэг халдварын голомттой бүс нутагт амьдарч байгаа учраас хүн бүрийг амны хаалт зүү гэж хэлж байгаа. Тиймээс халдварыг тэр хүнээс авсан гэж хэлэх ёс зүй ч байхгүй. Халдварын голомт бүхий бүс нутагт байгаа хүмүүс явсан учраас халдвар авсан байх эрсдэлтэй.

Халдварыг цааш тараахгүй  байх нь бидний асуудал байдаг. Халдвар хаанаас ч, хэзээ  ч гарч болно гэдгийг хүн бүхэн анхаарч, хаана ч явсан амны хаалтаа зүүж, зай барьж, ариун цэвэр эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Халдвартай орчин хаана  ч байж болно. Вирус хаана ч байж болох нөхцөл байдалд байгаа шүү гэдгийг ард иргэдэд анхааруулья” гэлээ. 

Нийслэлд халдварын олон голомт байгаа тул хаанаас ч халдвар авах боломжтой байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.