| | USD/MNT 0₮

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТИЙН 92 ОРЧИМ ХУВИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.

Эдгээр хүсэлтээс дээрх өдрийн байдлаар нийт хүсэлтийн 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулаад байна

Мөн Монголбанкны бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Эна талаар тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан. 

Тэрбээр “Энэ хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд, Бодлогын хүүг хэвээр хадгалах, Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа" гэсэн юм. 

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.