| | USD/MNT 0₮

Цианит натри алдсан Баян-Айраг компанийн үйл ажиллагааг хоёр сар хүртэлх хугацаагаар зогсоолоо

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Шуурхай бүлэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрлах "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-д хяналт шалгалт хийсэн тухай мэдээллээ өнөөдөр танилцуулжээ. 
 
Ашигт малтмалын тухай хуулийн 66.3 дахь заалтыг үндэслэн "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн үйл ажиллагааг хоёр сар хүртэлх хугацаагаар зогсоож, энэ хугацаанд зөрчлүүдээ арилгах албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 
 
Зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай юм байна. Цаашид дахин осол гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгчээ.
 
Тус компани нь өнгөрсөн долоо хоногт хөрсөнд хортой гэх цианит натри алдсан байгаа юм. Өмнө ч мөн дөрвөн удаа хариуцлагагүй байдал гаргаж цианит натри алдаж байсан удаатай. Энэ бүхэнд торгуулийн арга хэмжээ тооцуулаад өнгөрдөг байжээ. Одоо тэгвэл хоёр сарын хугацаанд үүссэн зөрчлөө арилгаж байж үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой юм байна. 
Цианит натри алдсан Баян-Айраг компанийн үйл ажиллагааг хоёр сар хүртэлх хугацаагаар зогсоолоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.