| | USD/MNT 0₮

Төрийн албаны шалгалтад цэнхэр номыг цээжлээд орчихно гэсэн асуудал байхгүй болжээ

Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, энэ сарын 16-21-ны өдөр улс орон даяар явагдсан төрийн албаны шалгалтын дүнг танилцуулав.

Энэ жилийн шалгалт хэл ам ихтэй байсан төдийгүй түүх монгол бичгийн хичээлээр асуулт оруулсан иргэд бухимдалтай байна. ТАШ-тыг зохион байгуулахад 342 төрийн алба хаагч зохицуулалт хийн ажиллажээ.

Улсын хэмжээнд 8894 хүн шалгалтад бүртгүүлснээс 7616 иргэн шалгалтад оржээ. Үүнээс нийт 1116 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Бусад иргэдийн хувьд цага бариагүй хувийн зохион байгуулалтаасаа болж цагаасаа хоцорч иржээ.

Тухайлбал, нийслэлд ерөнхий мэдлэгийн шалгалтанд 3070 иргэн орсноос 736 иргэн тэнцсэн. Монгол хэл бичгийн шалгалтад 685 иргэн, дүн шинжилгээ хийх  шалгалтанд 558 иргэн тэнцсэн.

Архангай аймагт 185 иргэнээс 17 нь тэнцсэн. Булган аймагт 158 иргэнээс 17 нь тэнцсэн. Говьсүмбэр аймагт 26 иргэн шалгалт өгснөөс 9 нь тэнцсэн бол Дархан-Уул аймагт 196 хүн шалгалт өгснөөс 26, Дорноговь аймагт 169 хүн шалгалт өгснөөс 14, Завханд 302 өгснөөс 30, Өмнөговь аймагт 237 хүн шалгалт өгснөөс 26, Сүхбаатар аймагт 150 хүн шалгалт өгснөөс 21, Увс аймагт 255 хүн өгснөөс 17 хүн тус тус тэнцжээ.

Шалгалтын бэлтгэлийг хувь хүн өөрөө бэлтгэсэн байсан. Мөн шалгалттай холбоотой иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Тодруулбал, нийслэл болон орон нутагт нийлсэн 130 гаруй хүний гомдол төв комисст ирсэн. Шалгалтын фонд танигдаагүй, зурагтай асуултын зураг танигдаагүй гэсэн гомдол байсан. Найман өргөдлийг тусад нь хийж шийдвэрлэсэн.

Өмнө нь цахимаар авдаг тогтолцоо байсан бол одоо аймаг дүүрэг бүрт нэгдсэн журмаар цахимаар авдаг болсон. Тухайлбал, 35 оноо авахаас 34 оноо авсан 74 иргэнийг тэнцүүлж дараагийн шалгалтанд нь оруулжээ.

Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Б.Пүрэвдагва “Энэ удаагийн шалгалт цахим хэлбэрээр буюу хиймэл оюун ухааныг ашиглаж явууллаа. Хөндлөнгийн ямар ч нөлөөлөлгүйгээр хараат бусаар зохион байгуулагдлаа. Ерөнхий мэдлэг нь юу байсан бэ гэхээр хуулийн мэдлэг давамгайлдаг байсан. Цэнхэр номыг цээжлээд шалгалтанд орчихно гэсэн ойлголт байхгүй болсон.

Төрийн алба хаагчид өнгөрсөн түүхээ мэдэхгүйгээр төрд зүтгэнэ гэсэн ойлголт боломж байхгүй юм. Тиймээс эрдэмтэн судлаачдын ном тестээр хийгдсэн байгаа” гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Улсын хэмжээнд 8894 хүн шалгалтад бүртгүүлснээс 7616 иргэн шалгалтад оржээ. Үүнээс нийт 1116 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Бусад иргэдийн хувьд цага бариагүй хувийн зохион байгуулалтаасаа болж цагаасаа хоцорч иржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.