| | USD/MNT 0₮

Орон нутагт автын ослоор гурван хүн нас баржээ

Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 959 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 3 хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Дорноговь аймгийн, Сайншанд сум 2-р багийн нутаг 4 замын уулзвар дээр асфальтан замд Hyundai starex маркийн автомашины жолооч нь Б нь явган зорчигч 72 настай, эмэгтэй, Ц-г мөргөж амь насын хохироосон.

Ховд аймаг, Дөргөн сум Аргалант баг “Улаанбураа” гэх газар /сумын төвөөс зүүн урагшаа 50 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож зорчигч 27 настай, эмэгтэй Ж-н амь нас хохирсон.

Дорнод аймаг, Чойбалсан сум 2-р баг “216” гэх газар /аймгийн төвөөс зүүн хойш 30км/ шороон замд хувийн эзэмшлийн Toyota mark 2 автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй Х-н амь нас хохирсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

 

Ховд аймаг, Дөргөн сум Аргалант баг “Улаанбураа” гэх газар /сумын төвөөс зүүн урагшаа 50 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож зорчигч 27 настай, эмэгтэй Ж-н амь нас хохирсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.