| | USD/MNT 0₮

Сурагчид өнөөдөр цахимаар хичээллээд амарч байна

ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр хичээллээд ирэх Даваа гарагаас буюу энэ сарын 21-нээс хоёрдугаар сарын 1-н хүртэл амрах хуваарьтай байгаа билээ. 

Харин их, дээд сургуулийн оюутнууд нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгийн тушаал гарч, халдвар бүртгэгдээгүй 18 аймагт эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс сургуулийн орчинд давтлага өгөхийг зөвшөөрсөн юм.

Гэвч халдвар нэмж бүртгэгдээд байгаатай холбогдуулан УОК-оос ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан юм.

Сайд "Магадгүй Covid-19-ийн нөхцөл байдал хүндрээд, бидний төсөөлж байснаас өөрөөр эргэлээ гэхэд өнгөрсөн хугацаанд цахим болон теле хичээлээ яаж хийж байсан тэр бэлтгэлээр хичээлээ явуулна.

Боловсролын мэдээллийн системээр бид ирцийн мэдээлэл аваад, анализ хийсэн.  ЭМЯ-тай хамтраад "Эрүүл сургууль" хөтөлбөр  хэрэгжүүлж байна. Хэрвээ ямар нэг асуудал үүслээ гэхэд бид цахим хичээл рүү хөрвөх боломж нь байгаа. Аль болохоор танхимын хичээлээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн бодлого барьж байна. Өвлийн 1 сар хагасын хугацаанд үргэлжлэх амралтаар зөвлөмж явуулж, хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэж ярьж байсан билээ. 

Тэгвэл нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан цахимаар давтлага авахгүй байх, давтлага өгүүлэхгүй байхыг УОК-оос шийдвэрлэсэн байгаа юм. 

 

ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр хичээллээд ирэх Даваа гарагаас буюу энэ сарын 21-нээс хоёрдугаар сарын 1-н хүртэл амрах хуваарьтай байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.