| | USD/MNT 0₮

Эрх нь сэргэсэн шүүгчдийн ХОМ-тэй танилц

 
 
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Улсын Дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн талаар мэдээлсэн билээ. Жил гаруйн хугацаанд хууль шүүхийнхний байгууллагын үүд хаалга сахиж, ажлаа хийгээгүй хоёр шүүгч ийнхүү Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоогүй гэдгийг нь шүүх тогтоож, улмаар хэргийг нь цагаатгасан бол Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн бүрэн эрхийг нь сэргээсэн байгаа юм. 
 
Тодруулбал, Ерөнхийлөгч өнгөрсөн 2019 онд оны зургадугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ дээрх чөлөөлөгдсөн 17 шүүгч нар бүгд их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон байж болзошгүй учир ийнхүү шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хэмээж байв.
 
Мөн Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэрэгт холбоотой шүүгчдэд шүүхээс ял оногдуулсан юм. 
 
Харин Ерөнхийлөгч жил хагасын дараа ийнхүү зарлиг гаргаж, Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ. Ингэснээр тэд шүүгчээрээ ажиллах боломжтой гэсэн үг юм. 
 
Тэгвэл эрх нь сэргээд байгаа хоёр шүүгчийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 
 
Дашхүүгийн Цолмон жилийн 62 сая төгрөгийн орлоготой. 435 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууж нэг автомашины зогсоолтой, нэг гражтай. Toyota IST,  Toyota Prius маркийн 18 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр машинтай. 
 
Хурдан удмын 3 адуу, 15 хонь, 15 ямаа, 2 үхэртэй. Эдгээр нь 184 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Харин өөрийн хадгаламжиндаа 22 сая төгрөгтэй,  Авзага трейд ХК-иас хувь эзэмшдэг, гурван патентын эрхтэй хэмээн мэдүүлжээ.
 
Готовдоржийн Цагаанцоож жилийн 52 сая төгрөгийн орлоготой, 325 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай гэж өнгөрсөн 2019 оны ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн тэрбээр Toyota, Highlander маркийн 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий машинтай. Хадгаламжиндаа дөрвөн сая төгрөгтэй, 30 сая төгрөгийн авлага, 150 сая төгрөгийн зээлтэй гэжээ. 
 
Ерөнхийлөгч жил хагасын дараа ийнхүү зарлиг гаргаж, Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ. Ингэснээр тэд шүүгчээрээ ажиллах боломжтой гэсэн үг юм.
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.