| | USD/MNT 0₮

Баянхонгор аймгийн АОК-т боловсролын салбарынхан 36 сая төгрөгийн хандив өгчээ

БСУГ-аас зохион байгуулсанаар Баянхонгор аймгийн боловсролын салбарын 2400 гаруй албан хаагчид нэгдэн хандивын аян өрнүүлжээ. Хандивын аяны хүрээнд 36 сая төгрөг бэлнээр цугларсаны 13,620,000 төгрөгийг аймгийн Онцгой комисст, 13,000,000 төгрөгийг Баянхонгор сумын Онцгой комисст, үлдсэн 10,000,000 арван сая төгрөгийг бусад сумдын онцгой комисуудад дэмжлэг болгон хандивлаж байна.

Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Баянхонгор аймгийн 1700 гаруй багш, ажилчид 24 цагийн эргүүл постонд гарч 200 орчим постын албан хаагчдад халуун хоол цайгаар үйлчлэн ажиллажээ. Мөн сургууль, цэцэрлэг хоолны нөөцөөс эмзэг бүлгийн буюу хоол хүнсний дэмжлэг хэрэгтэй СӨБ-ын 445 хүүхдэд 30,000 – 78,900 төгрөгийн багц, ЕБС-ын 271 хүүхдэд 45,000 – 109,347 төгрөгийн багцын нийт 41,5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр боловсролын салбарынхан маань бүх нийтийн эрүүл мэндийн төлөө 77,5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна.

Хонгор нутгийн хүүхэд багачууд, хүн ардын эрүүл энх, энэ аюулт өвчний эсрэг гар сэтгэл нэгдсэн боловсролын салбарынхандаа аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Баянхонгор аймгийн АОК-т боловсролын салбарынхан 36 сая төгрөгийн хандив өгчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.