| | USD/MNT 0₮

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс нэмж 9 хүнд халдвар илэрчээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Тэгвэл үдээс хойш нэмж 9 хүнээс халдвар илэрсэн талаар албаны эх сурвалж хэлж байна. Одоогоор Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээнээс халдвар илэрчээ. 

А.Амбасэлмаа дарга өнөөдөр мэдээлэл хийхдээ "Бид өчигдөр 18.00 цагаас хойш БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн түргэвчилсэн тест, PCR шинжилгээг хийж, хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, 171 хүний урьдчилсан PCR шинжилгээнд вирус илрээгүй. Хоёрдогч хавьтал болох 200 орчим хүнийг тогтоож, гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийнэ” гэсэн юм.

Тэгвэл ийнхүү дахин нэмж эмнэлгээс есөн хүнээс халдвар илэрч нийтдээ 11 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар агаар болон ахуйн, амьсгалын замаар дамждаг бөгөөд хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй гэдгийг албаныхан анхааруулж байна. 

Дээрх мэдээллийн талаар маргааш ЭМЯ-наас дэлгэрэнгүй мэдээллэх байх. 

 

Тэгвэл үдээс хойш нэмж 9 хүнээс халдвар илэрсэн талаар албаны эх сурвалж хэлж байна. Одоогоор Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээнээс халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.