| | USD/MNT 0₮

Эмнэлгүүд эрсдэлтэй бүс болоод байна

Эрүүл мэндийн яамнаас хамгийн аюултай эрсдэлтэй бүс бол эмнэлэг, эмнэлгийн байгууллага болчихоод байна гэдгийг онцлон хэлж байна. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр халдварын тохиолдол бүртгэгдэж, баталгаажсан байгаа юм.

Тухайн хоёр иргэн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй бөгөөд одоогоор ойрын хавьтлуудыг нь бүгдийг нь тусгаарлаж тандалт судалгааг үргэлжлүүлж байна.

Ер нь эмнэлгийн орчин хамгийн аюултай эрсдэлтэй бүс хэмээн үзэж байгаа учир иргэдийг аль болох эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд эмнэлгийг зорихгүй байх. Мөн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийг хүн дагуулж явахгүй байхыг анхааруулсаар байна. 

Эмнэлгүүд эрсдэлтэй бүс болоод байгаа учир эмнэлгийн байгууллагаар шаардлагагүй тохиолдолд явахгүй байхыг анхааруулсаар байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.