| | USD/MNT 0₮
Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батлахдаа 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар, нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл шимтгэл нэмэгдсэнээр хойш өртэй аж ахуйн нэгжүүдийн тоо 2016 оныхоос 7089-өөр буюу 56.4 хувь, өрийн хэмжээ 44.9 хувиар нэмэгджээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 000 орчим аж ахуйн нэгж 120,3 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй гэсэн судалгаа гарчээ.
Харин наймдугаар сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 169.3 тэрбум төгрөг байна. Нийт шимтгэлийн авлагын 92.8 хувь буюу 157.2 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгж байгууллагуудын авлага эзэлж байна. Мөн авлагын 58.4 хувийг 121 ба түүнээс дээш хоногтой хуримтлагдсан авлагын дүн эзэлж байгаа аж. Ирэх 2020 онд энэ тоо улам өснө хэмээн эдийн засагчид мэдэгдээд буй. Учир нь шимтгэл нэмэгдэхийн хэрээр ажил олгогчид болоод ажилчдад ирэх дарамт ихсэж байгаа юм.
Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батлахдаа 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар, нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.