| | USD/MNT 0₮
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар томилогдсноосоо хойш Нийслэлийн ЗДТГ болон харьяа газруудад халаа сэлгээг хайр найргүй хийжээ. Тухайлбал орон нутгийн сонгуулиар НИТХ-д МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчдийн олонхи нь нийслэлд томоохон албан тушаалд томилогдсон байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргээс МАН-ын НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилжээ. Тус байгууллагын даргаар өнгөрсөн зургадугаар сард Ц.Энхбаярыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилж байсан удаатай.
Түүний өмнө Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул даргаар нь ажиллаж байсан.
Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд Маршалын гүүрнээс зүүн талд байрлах “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлж, Ц.Энхбаярыг томилсон байдаг.
Тэгвэл Ц.Энхбаяр нь зургаан сар ажиллаад Ү.Оюунзулд албан ажлаа хүлээлгэн өгчээ.
Ийнхүү хотын дарга Д.Сумъяабазар шагналын болон шахааны гэсэн тодотголоор НИТХ-д ялалт байгуулсан нэр дэвшигчдийг даргын сэнтийд суулгаж, албан тушаал бэлэглэсэн нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна.
Баянзүрх дүүргээс МАН-ын НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилжээ.