| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй тул хариуцлагатай байхыг хүсье

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаж, улмаар хэд хэдэн дүүрэг хороо, аймагт халдварын голомт бүртгэгдээд байна. Баянзүрх дүүрэг халдварын голомт болсон талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Халдвар хаанаас ч хэзээ ч гарч болно. Тэгэхээр хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй байгаа тул иргэд хариуцлагатай байх ёстой. Вирус хаана ч явж болно. Монгол Улс голомтод бүс нутагт орчихсон байна. Хүн бүхэн эрсдэлтэй, тийм учраас өөрийгөө хамгаалж, хариуцлагатай байж халдвараас сэргийлнэ шүү. Маскаа сайн зүү, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахь, хүн хоорондын зайгаа сайн барь. 

Бид хавьтлыг илрүүлж, халдварыг цааш нь тараахгүй байх талаар ажиллаж байна" гэлээ. 

Д.Нарангэрэл:Хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй тул хариуцлагатай байгаарай
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.