| | USD/MNT 0₮

SOS: Өнгөрсөн долоо хоногт 86 хүн угаарын хийнд хордож, нэг хүн НАС БАРЛАА

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 35 өрхийн 86 иргэнээс дуудлага өгч, эмнэлгийн тусламж авсан. Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсоноос болж дахин нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн VIII хороонд “Сонсголонгийн 9-380а тоотод хүн нас барсан байна” гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 24-ний 05.28 минутанд авчээ. Тус дуудлагын дагуу шалгахад 37 настай Т нь ил харагдах гэмтэл шархгүй угаартаж нас барсан байжээ. Хэргийг яг одоо ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.  

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.