| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр Улаанбаатар таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 10599 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Улаанбаатар таван хүнд халдвар илэрсэн. Гурван хүн нь батлагдсан тохиодлын ойрын хавьтал бол хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс илэрлээ. Хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүний хувьд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэж үзсэн. Тодруулбал, өвчний нууц үедээ орж ирж хэвтсэн гэсэн үг гэв.

Тэгэхээр бид нар өчигдөр 18.00 цагаас хойш ажиллаад нийтдээ ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Нийтдээ 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна. Үргэлжлэн тандалт судалгаа явагдаж байна. Мөн хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг гэр гэрт нь тусгаарласан байна. 

Батлагдсан тохиолдол бол шинэ халдвар гэж үзнэ. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт шинэ голомт үүссэн учир иргэд хариуцлагатай байж маскаа сайн зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барьж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсэж байна.

Нийслэлд батлагдсан тохиолдол 145 болж байна. Сэлэнгэ, Дархан, Дорноговь,Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийт 10599 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Улаанбаатар таван хүнд халдвар илэрсэн. Гурван хүн нь батлагдсан тохиодлын ойрын хавьтал бол хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс илэрлээ. Хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүний хувьд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэж үзсэн. Тодруулбал, өвчний нууц үедээ орж ирж хэвтсэн гэсэн үг гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.