| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Гэртээ цоожлогдсон бага насны хоёр хүүхэд галд өртөж амиа алджээ

Баянзүрх дүүргийн Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд таван ханатай гэр шатаж 4,6 настай хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Хэргийг тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдөр 14:27 цагт өгчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14:32 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.

4 настай, эмэгтэй А, 6 настай, эрэгтэй А нар галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ цаг үед эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарын хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд золгүй байдлаар амиа алдах хэрэг буурахгүй байгаа талаар албаныхан анхааруулж байна. 

Гэртээ цоожлогдсон 4 настай, эмэгтэй А, 6 настай, эрэгтэй А нар галд өртөж нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.