| | USD/MNT 0₮

БЗД-т коронавирусийн халдвар авсан эмэгтэй хаанаас авсан нь тодорхойгүй байна

Өчигдөр өдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, писиар шинжилгээгээр хариу нь эерэг гарч батлагдсан байгаа талаар мэдээлсэн билээ. Харин эмнэлгийг хамгаалалтад авч, хөл хорио тогтоосон байгаа юм. 

Тухайн иргэн нь БЗД-ийн 9-р хороонд амьдардаг бөгөөд 18 настай эмэгтэй юм. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.  Тухайн иргэн аль нэг батлагдсан тохиолдлын хавьтал биш тул хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ойрын хавьталуудыг нь тусгаарлаж эхэлсэн байна.

Харин тухайн эмэгтэй бэр эгч нь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт ариутгагчаар ажилладаг гэсэн мэдээлэл бий. Тухайн тасгийн эмч халдвараар өвчилсөн нь батлагдсан бөгөөд голомт гэж үзэж буй. 

Тухайн 18 настай эмэгтэй ХӨСҮТ-д ажилладаг эгч дээрээ очсон гэх мэдээлэл байгаа юм. Магадгүй ХӨСҮТ-ээс авсан байж болзошгүй гэж үзэн мэргэжлийн байгууллагууд тандалт судалгааг хийж эхэлжээ. Гэхдээ энэ бол эцсийн батлагдсан мэдээлэл биш бөгөөд өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар энэ халдварын талаар дэлгэрэнгүй мэдээллэх байх. Ер нь Баянзүрх дүүрэгт байдал эвгүйтэж, халдвар тархсан гэж үзэх магадлал маш өндөр байгаа ажээ. 

Тухайн иргэн нь БЗД-ийн 9-р хороонд амьдардаг бөгөөд 18 настай эмэгтэй юм. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна. Тухайн иргэн аль нэг батлагдсан тохиолдлын хавьтал биш тул хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ойрын хавьталуудыг нь тусгаарлаж эхэлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.