| | USD/MNT 0₮

БЗД-ийн сэжигтэй тохиолдол халдвар авсан нь батлагдаж, дүүргийн эмнэлгийг хамгаалалтад авчээ

Өнөөдөр БЗД-т сэжигтэй нэг тохиолдол илэрч, 17.00 цагийн байдлаар PCR-ийн шинжилгээгээр халдвартай нь батлагдсан байна. Одоогоор ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг өгөөгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус дүүргийн эмнэлэгт энэ сарын 11-нд хэвтэн эмчлүүлсэн 18 настай эмэгтэй коронавирусийн халдвар авчээ. Тухайн иргэн БЗД-ийн 9 дүгээр хороонд оршин суудаг бөгөөд одоогоор ойрын хавьтлын 27 хүнээс 23-ыг нь ХӨСҮТ рүү авч явжээ.

Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тухайн хүн ХӨСҮТ-өөс халдвар авсан байж болзошгүй.  Тэнд сүрьеэгийн тасагт очсон, бэр нь ариутгагчаар ажилладаг гэнэ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

БЗД-ийн сэжигтэй тохиолдол халдвар авсан нь батлагдаж, дүүргийн эмнэлгийг хамгаалалтад авчээ
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.