| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хийх хуулийн төсөл орж ирвэл дэмжихгүй

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүний эрх болон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Шинээр байгуулсан Хүний эрхийн комиссын чиг үүрэг дээр давхцаад бас саад болчих вий. Дэмжигч хамжигч гэсэн статус товойж гарах ёстой шүү. Ер нь бол Монголын төр хүний эрх ялангуяа хууль  тогтоомж дээр нэг нүүртэй байх ёстой юм. Нэг нүүртэй гэдэг нь нэг бодлоготой тогтвортой байхыг хэлнэ. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч Совд гуай "Хүн төрөлхтөний түүх бол хүний эрхийн төлөөх тэмцлийн түүх юмаа. Энэ тэмцэл хэзээ  ч дуусахгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэл бол урагшуулж явдаг. Энэ агуулгаар бол бид сэтгэл ханах байтугай, өнөөдөр маш олон асуудал байна. Гурван жилийн өмнө Эрүүгийн хууль тогтоомж хүчин төгөлдөр болоод бид нар иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг шоронд хийхгүй гэдэг хууль гаргасан шүү дээ. Итгэл үнэмшил, үзэл бодлыг хэзээ ч шоронд хийхгүй.

Хорих ялыг худал мэдээлэл тараах, гүтгэх гэмт хэргээс аваад хаячихсан. Энэ бодлого дээрээ УИХ болон тухайн үед шийдвэр гаргаж байсан Ардчилсан нам, МАН хамт байгаа гэж ойлгож байгаа шүү. Энэ бол чухал асуудал хүний итгэл үнэмшлийн цаана хүний мэдэх эрх яваад байгаа юм. Төрөө хянах эрх яваад байна. Итгэл үнэмшилтэй байх эрх ч яваад байгаа. 

2017 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дээр манай улс Иргэний болон Улс төр эрхийн тухай олон улсын практик болон хэрэгжилтийн тайланг хамгаалахад НҮБ сайшааж байсан. 

Үзэл бодлоо илэрхийлсний төлөө та нар шоронд хийж болохгүй шүү гэж хэлж байсан. Манай сайд хууль санаачилж бужигнуулж байна. Үүнийг эрх барьж байгаа намын бодлого биш гэж харж байна. Тэр тусмаа УИХ болон Хуульзүйн байнгын хорооны бодлого биш, эрх барьж байгаа намын бодлого бүр биш. Хэрвээ ийм хуулийн төсөл орж ирэх юм бол би хувьдаа хэзээ ч дэмжихгүй. 

Олон түмнийг үймүүлж, иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэж байгаа санаархлыг болих хэрэгтэй. Нэг гараараа ХҮЭК-оо байгуулаад л нөгөө гараараа хүний хамгийн суурь эрхүүдийг шоронжуулах тухай яриад сууж болохгүй ээ. Нэг бодлого, нэг нүүр, нэг зарчим дээрээ байх ёстой шүү" гэлээ. 

Хорих ялыг худал мэдээлэл тараах, гүтгэх гэмт хэргээс аваад хаячихсан. Энэ бодлого дээрээ УИХ болон тухайн үед шийдвэр гаргаж байсан Ардчилсан нам, МАН хамт байгаа гэж ойлгож байгаа шүү. Энэ бол чухал асуудал хүний итгэл үнэмшлийн цаана хүний мэдэх эрх яваад байгаа юм. Төрөө хянах эрх яваад байна. Итгэл үнэмшилтэй байх эрх ч яваад байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.