| | USD/MNT 0₮
-Ц.Мөнх-Оргил: Ж.Эрдэнэбат гишүүнийг хууль зөрчиж хорьсон нь ард түмний төр барих эрхэд халдаж байгаа хэрэг-
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчиж хорьсон асуудлаар ОУПХ-оос манай улсад хэрэг үүсгэсэн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ОУПХ-ноос УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбатыг УЕП-оос УИХ-д санал оруулаагүй байхад хууль зөрчиж баривчилж, цагдан хорьж байх хугацаандаа шүүхээс ял эдлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан зүйл болсон байж болзошгүй гэж үзсэн. Ингээд ОУПХ энэ асуудлаар хэрэг нээсэн. Энэ тухайгаа УИХ-д мэдэгдэж, мэдээлэл хүссэн. Уг мэдээллийг холбогдох байгууллагууд нь өгч байгаа.
Дээрээс нь уг асуудал ТББХ-ны мэдэлд байдаг Халдашгүй байдлын дэд хорооны анхааралд байгаагаас гадна хоёр хуваагдчихаад байгаа юм. Эхнийх нь УИХ, дэд хороонд огт хамааралгүй асуудал, нөгөөх нь УИХ, дэд хороонд хамааралтай асуудал болчихоод байна. Хамааралгүй асуудал нь хэрэг үйлдэгдэж үү, ном журмаараа явж уу гэдгийг УИХ тогтоодоггүй, шүүхийн мэдлийн асуудал мөн. Харин УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгээд явж байхад, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр баривчилж, цагдан хорьж, ял оногдуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн юм. Энэ бол нэг гишүүний асуудал биш. Халдашгүй байдал гэдэг нь тухайн гишүүнд өгч байгаа зүйл биш. Монгол Улсын хэмжээнд халдашгүй эрхтэй 77-хон хүн бий. Төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байна гэдэг заалтыг л хамгаалж байгаа хэрэг юм. Ж.Эрдэнэбатын цаана ард түмэн бий, харин ард түмэн төр барих дээд эрхээ эдэлж байгаа гэсэн үг. Товчоор хэлбэл, ард түмэнд өгч байгаа халдашгүй эрх учир гишүүн өөрийн хүслээрээ татгалзах ч эрх байдаггүй. Хэрэв татгалзуулах хэрэг гарвал УЕП УИХ-д санал оруулж байж бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг хуультай. Гэтэл энэ тохиолдолд Улсын Ерөнхий прокурор санал оруулах байтугай шүүхэд ч хандаагүй.
Бид Байнгын хороо болон Дэд хороогоор дамжуулан шүүх, цагдаа, хуулийн байгууллагаас үндэслэл шаардсан боловч одоог хүртэл хариу ирүүлж чадахгүй байна. Би гайхаад л байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа өмгөөлөгчдийн ярилцлагаас харахад шүүх хачирхалтай үндэслэл хэлсэн байсан. Тэр “Ерөнхий сайдын албан тушаалтай нь холбогдуулж шийдвэрлэсэн” гэсэн байсан. Ийм байж болохгүй.
ОУПХ манай улсад хэрэг үүсгэнэ гэдэг нь аль нэг улсын парламентын гишүүний эрхэд халдаж байгаа эсэхийг судлаад, дүгнэлтээ гаргана. Тэгээд манай улсын парламентад шаардлага хүргүүлнэ.
Үүнээс гадна Европын холбооноос Хүний эрхийг зөрчсөн орнуудад хориг арга хэмжээ авах шинэ журам боловсруулсан. Уг журмаар хүний эрхийг зөрчиж байгаа аливаа улс оронд ЕХ-ноос үзүүлдэг тусламж дэмлэгийг зогсоох, ЕХ-нд гишүүнчлэлтэй улсын улс төрчдөд виз олгохгүй байх арга хэмжээнүүдийг авах юм байна" гэв.