| | USD/MNT 0₮

Долоон жилийн хорих ял авсан Эрэлийн Б.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаажээ

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр  болжээ.  

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаалаа. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч түүний эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.