| | USD/MNT 0₮

Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.