| | USD/MNT 0₮

НХААГ-ын дарга Ц.Уртнасан цар тахлыг далимдуулж 8 сартай жирэмсэн ажилтнаа хууль бусаар халжээ

Тэтгэврийн насанд хүрээгүй ажилтнаа хууль бусаар халсан удирдах албан тушаалтанд эрүүгийн хариуцлага ногдуулдаг хэд хэдэн улс бий. Манай улсад ч мөн энэ асуудлыг хуульд зүйлчилж өгсөн. Тухайлбал, Төрийн албан хаагчийн тухай хуульд “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Үүгээр зогсохгүй Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглодог.

Гэтэл найман сартай жирэмсэн ажилтнаа хууль бусаар халсан тохиолдол саяхан гарчээ. Тодруулбал, НДЗТГ-ын дарга асан Ц.Уртнасан энэ оны арванхоёрдугаар сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын ажлаа хүлээж авангуутаа 12 дугаар сарын 07-ны өдөр жирэмсэн ажилтнаа халах тушаал гаргажээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан энэ үед Засгийн газраас жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон. Гэвч Засгийн газрын энэхүү үүргийг үл биелүүлж, “том толгойлсон” Ц.Уртнасан дарга ажилтандаа ч мэдэгдэлгүйгээр ийн тушаал буулгажээ. Бид түүнээс энэ талаар тодруулахаар утсаар холбогдсон боловч тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Хамгийн ноцтой нь тухайн ажилтнаа “эзгүйд” буюу гэрээсээ ажиллаж байх үед 12 дугаар сарын 07-ны өдөр “нууцаар” тушаалаа гаргачихаад арванхоёрдугаар сарын 11-нд гардуулсан гэнэ.

Ц.Уртнасантай холбоотой хэрэг үүгээр дуусахгүй. 2020 он эхлээд л нийслэлчүүд дүүжин тээврээр тэнгэрээр “дүүлэх” сураг дуулдсан. Ингэхдээ уг ажлаа хэрэгжүүлэх зорилгоор 22.2 тэрбум төгрөгийг 2020 оны наймдугаар сарын 31-нд Францын хоёр компани руу шилжүүлснийг тухайн үед хэвлэлийн онцолж байв. Гэвч тухайн үед Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийн захирлаар ажиллаж байсан Ц.Уртнасан хэзээ ч тоймтой тайлбар хийж байгаагүйгээр “Дүүжин тээвэр”-ийн бүтээн байгуулалтын ажил хөөс болон замхран үлдсэн юм.

Ийм намтар түүхтэй, ашиг сонирхлын зөрчилтэй ч байж мэдэх хүнийг албан тушаалаас албан тушаал руу томилсон нь Төрийн албан тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм шүү, Хотын дарга аа

Тэтгэврийн насанд хүрээгүй ажилтнаа хууль бусаар халсан удирдах албан тушаалтанд эрүүгийн хариуцлага ногдуулдаг хэд хэдэн улс бий. Манай улсад ч мөн энэ асуудлыг хуульд зүйлчилж өгсөн. Тухайлбал, Төрийн албан хаагчийн тухай хуульд “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Үүгээр зогсохгүй Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглодог.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.