| | USD/MNT 0₮

Гурван настай хүүхэд галд угаартаж, нас баржээ

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлөхөөр болсон. Энэхүү шийдвэрийн дараагаас айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, хэд хэдэн подстанцуудад эвдрэл гэмтэл үүссэн. Иймдээ ч мэргэжлийн байгууллагуудын зүгээс гал алдаж болзошгүйг анхааруулсаар буй. Гэтэл ийм анхаарал болгоомжгүйгээс үүдсэн гал түймэр гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 10:55 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:59 цагт очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Ц/7 настай, эрэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна. Харин гурван настай хүүхэд нь эмнэлэгт очих замдаа нас барсан байна.

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлөхөөр болсон. Энэхүү шийдвэрийн дараагаас айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, хэд хэдэн подстанцуудад эвдрэл гэмтэл үүссэн. Иймдээ ч мэргэжлийн байгууллагуудын зүгээс гал алдаж болзошгүйг анхааруулсаар буй. Гэтэл ийм анхаарал болгоомжгүйгээс үүдсэн гал түймэр гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.