| | USD/MNT 0₮

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 10.979 хүнд шинжилгээ хийснээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 2 иргэнд, Сэлэнгэ аймгийн кластер голомтын ойрын хавьтлын хоёр хүнд, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг иргэнд коронавирусийн халдвар илэрчээ.

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 140 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 34
  • СХД - 22
  • БЗД - 27
  • СБД - 26
  • ХУД - 20
  • Багануур - 1
  • ЧД - 8 тус тус бүртгэгдсэн юм.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 917 байгаагаас дотоодынх нь 464 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 68, хөнгөн 450 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 215
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот - 138

Харин Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21 болов.

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
  • Цэргийн төв эмнэлэгт - 4
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 8574 хүнд шинжилгээ хийснээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 2 иргэнд, Сэлэнгэ аймгийн кластер голомтын ойрын хавьтлын хоёр хүнд, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг иргэнд коронавирусийн халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.