| | USD/MNT 0₮

"Байгалийн түүхийн музейг нурааж байгаагийн цаана ГАЗРЫН НАЙМАА хийгдэж байна"

“Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж "Монголын туургатан төв холбоо"-ны гишүүд шүүхэд хандсанаар музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр яамны талд гарчээ. Харин өнгөрсөн долоо хоногоос музейн дээврийн хэсгийг нурааж эхэлжээ. Энэ талаар "Монголын туургатан төв холбоо"-ноос мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар музейн барилгыг сэргээн засварлах боломжтой байхад ийнхүү хууль бусаар нурааж байгаа нь цаанаа газрын наймаа явагдаж байна хэмээн хардах үндэслэлтэй гэнэ. Үүний нотлох баримтуудыг нийтэд дэлгэхээ тэд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, дараагийн шүүх хурлын тов зарлагдахаас өмнө барилгыг нураах нь хууль бус үйлдэл болохыг онцоллоо.

Тус холбооны тэргүүн Э.Одбаяр: Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаад дуусч байна. Урдаас нь харахад зүгээр байгаа мэт боловч ард талыг нь буулгаад дууссан байна. Нэг л өдөр нүүрэн тал нь буух байх. 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч, Чингис хааны музей байгуулах болсныг зарласан бөгөөд наадмын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах шийдвэр гарсан. Иймд “Байгалийн түүхийн музей” газрын наймааны золиос болсон гэж хардах үндэслэлтэй" гэв.

"Байгалийн түүхийн музейг нурааж байгаагийн цаана ГАЗРЫН НАЙМАА хийгдэж байна"
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.