| | USD/MNT 0₮

ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14,987 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 138 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 34
  • СХД - 22
  • БЗД - 27
  • СБД - 26
  • ХУД - 20
  • Багануур - 1
  • ЧД - 8 тус тус бүртгэгдсэн юм.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 907 байгаагаас дотоодынх нь 454 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 76, хөнгөн 430 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 208
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 31
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот - 138

Харин Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21 болов.

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
  • Цэргийн төв эмнэлэгт - 4
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14,987 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.