| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр гишүүдэд хандан хатуухан үг хэллээ.
Тэрбээр “Гишүүд ямар асуудал дээр ямар байдлаар товчлуур дарж байна. Ажлын гүйцэтгэл ямар байна. Тэдний улс төрийн байдал, үлдээсэн өв нь юу байв гэдгийг үнэлдэг судалгааны том байгууллага болон иргэний нийгмийн томоохон байгууллагууд хамтран ажилладаг болно.
Өрөөндөө өөр юм ярьж, чуулганы хуралдаанд орж ирэхдээ өөр юм яриад байдаг хүмүүс улс төрийн тавцангаас арчигдах болно. Энэ цаг ирж байна. МАНАН гэж мэдэн будлиад байх юм.
МАНАН гэж МАН, АН гэж хамтарсан Засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. Хоёр намд байршчихаад, гурван үсэгтэй хэдэн компанис санхүүжилт авчихаад Оюутолгой болон Тавантолгойд байгаа шахааны бизнесүүдийг аваад тэр мөнгөө улстөр рүү оруулж бохирдуулж, тоглож байгаа хэсэг улстөрчдийн бүлэглэлийг хэлээд байгаа юм шүү. Энэ асуудлууд эхнээсээ ил боллоо. Яармагийн газрыг эргэн тойронд нь авчихаад, ямар захирамжгүй давуу эрх олгож Нийслэлийг дээрх талбай руу нүүлгэх гээд байна. Өөрсдөдөө концессийн тендер авдаг асуудлыг чинь ярьж байна. Энэ бүхэн чинь дээрх хоёр намд байгаад арга барагдаж, тэвчээр тэсэрч байгаа юм шүү.
1991 онд ардчилсан хүмүүнлэгийн нийгэм байгуулна гэж ярьсан. Гэвч хоёр намд ээлжлэн саналаа өгснөөр дээрх нийгэм байгуулагдаагүй учир Монголын ард түмэн хилэгнэн уурлаж байна. Энэ судасны долгионыг мэдрэхгүй байсаар хоёр дахь жагсаал дээр гишүүд мэдэрсэн. Энэ хүлээлтэнд нь хариулт өгөхгүй бол бүхэлдээ тогтолцоогоо алдах эрсдэл байна.
Түүнээс хувь хүнтэй холбоотой асуудлын тэмцэл биш юм. М.Энхболд гэж хүн огцорсон ч сайхан болно гэж яриагүй. Харин харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг дарагдаад яваад байсан асуудлууд эхнээсээ хөвөрч эхлэх эхлэх юм” гэв.
МАНАН гэж МАН, АН гэж хамтарсан Засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. Хоёр намд байршчихаад, гурван үсэгтэй хэдэн компанис санхүүжилт авчихаад Оюутолгой болон Тавантолгойд байгаа шахааны бизнесүүдийг аваад тэр мөнгөө улстөр рүү оруулж бохирдуулж, тоглож байгаа хэсэг улстөрчдийн бүлэглэлийг хэлээд байгаа юм шүү. Энэ асуудлууд эхнээсээ ил боллоо.