| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Улаанбаатарт нэмж халдвар ГАРААГҮЙ

ЭМЯ: Улаанбаатарт нэмж халдвар бүртгэгдээгүй, Сэлэнгэд 1 иргэнд халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд 1 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Харин 1000 гаруй хавьтлуудын шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт 1 хүнд халдвар илэрчээ.

Сүүлийн 24 цагийн дотор Улаанбаатар хотод халдвар нэмж бүртгэгдээгүй, нийт тохиолдлын тоо 128 байгаа. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД (1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 15, 18-р хороо)  - 32
  • СХД (1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19, 20-р хороо) - 18
  • БЗД (4, 8, 9, 10, 14, 15, 22-р хороо) - 25
  • СБД (7, 12, 13, 16, 18-р хороо) - 26
  • ХУД (4, 10, 16, 21) - 18
  • Багануур - 1
  • ЧД - 8 тус тус бүртгэгдсэн юм.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 888 байгаагаас дотоодынх нь 440 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 67, хөнгөн 495 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 204
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 25
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хотод 128
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд 1 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Харин 1000 гаруй хавьтлуудын шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт 1 хүнд халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.