| | USD/MNT 0₮

Насанд хүрээгүй охиныг жирэмслүүлсэн цагдаагийн алба хаагчид ял оноолоо

Увс аймгийн Зүүнхангай суманд цагдаагаар ажиллаж байсан О.Дөлгөөнд шүүхээс ял оногдууллаа.

Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв. Улмаар О.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, 3 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.

Тэрбээр насанд хүрээгүй охиныг дарамталж, удаа дараа бэлгийн харьцаанд орж жирэмслүүлсэн гэх хэргээр буруутгаж, шүүхээр хэрэг нь шийдэгдсэн байна. Хохирогч охины хувьд гурван жил хүчирхийлүүлсэн бөгөөд хүүхдийг нь төрүүлсэн аж.

Шүүгдэгч О.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар буруутгаж шийтгэжээ.

Увс аймгийн Зүүнхангай суманд цагдаагаар ажиллаж байсан О.Дөлгөөнд шүүхээс ял оногдууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.