| | USD/MNT 0₮

ЭМЯ: Улаанбаатарт 32, Сэлэнгэд 2, Орхонд 1, Дорноговь аймагт 3 иргэнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 23,341 хүнд шинжилгээ хийснээс 600 гаруй нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод 32 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 128 боллоо. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД (1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 15, 18-р хороо)  - 32
  • СХД (1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19, 20-р хороо) - 18
  • БЗД (4, 8, 9, 10, 14, 15, 22-р хороо) - 25
  • СБД (7, 12, 13, 16, 18-р хороо) - 26
  • ХУД (4, 10, 16, 21) - 18
  • Багануур - 1
  • ЧД - 8 тус тус бүртгэгдсэн юм.

Мөн Сэлэнгэ аймагт ойрын хавьтлаар мөн тусгаарлагдаж байсан 2, Дорноговь аймагт 3, Орхон аймагт 1 иргэнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 887 байгаагаас дотоодынх нь 439 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 203
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 25
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хотод 128
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 23,341 хүнд шинжилгээ хийснээс 600 гаруй нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.