| | USD/MNT 0₮

ЖИЛИЙН 253 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАН 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ҮҮ

Жирийн иргэдийн боломжийг хумслаж ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд болон удирдах албан тушаалтнуудаар авсан зээлийг нь  эргүүлэн төлж, хариуцлага тооцуулсан уу.

Тухайлбал, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан өнгөрсөн 2018 онд ЖДҮХ сангаас 3,3 тэрбум төгрөгийн зээл авсан асуудлаар олон нийтийн анхааралд өртсөн асуудал юу болов.

Тэрбээр “Баяр плант” ХААБ ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи” капитал гэх гурван компаниараа өнгөрсөн онд ЖДҮХС- сангаас зээл авсан байдаг. Ийнхүү ЖДҮХС нэг онд, нэг хүнд гурван удаа зээл өгсөн байна. 


Тэгвэл 2018 оны байдлаар ХОМ-ээ хэрхэн мэдүүлсэн бэ?

УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь жилийн 253 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүн нь 47 сая төгрөг олдог. Нийтийн 5 орон сууцтай нэг зуслангийн байшинтай, 5 авто зогсоолтой 3 тэрбум 282 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.

Мөн 145 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 110 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

2017 онд өөрийн нэр дээрээ 6 шахам компани бүртгүүлж байсан бол 2018 онд эрс багасгаж “Баяр плант” ХААБ ХХК гэх ЖДҮХ сангаас зээл авсан нэг компаниа л мэдүүлжээ. Мөн Д.Баярсайхан захирал 155 сая төгрөгийн зээлтэй гэжээ. 

ЖДҮХС-аас зээл авсан компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ 

“Эм Эм Жи капитал” нь ноос ноолуур угаах үйлдвэрлэл бөгөөд энэ чиглэлээр зээл авсан байна. Мөн бүтээн байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ашигтай бизнес төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажилладаг юм байна.

Харин “БАЯР ПЛАНТ ХААБ” ХХК нь 2012 онд “Эм Эм Жи” капитал ХХК-ны санаачлага, хөрөнгө оруулалтаар ХАА-н түүхий эд материалуудыг ХААБирж дээр арилжаалах, зах зээлд оролцогчдод үйлчлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг болжээ.

Мөн “Баяр өргөө” констракшн” ХХК нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2012 онд “Эм Эм Жи” капитал ХХК-ны санаачлага хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан байна.  

Нэг зүйлийг хэлэхэд сайд асан Б.Батзоригийн ойрын сайн найз нь Д.Баярсайхан дарга аж. Найзаараа дамжуулж, найз нь ч өөрийнхөө хамаарал бүхий найздаа 3 хувийн хүүтэй зээлийг 3,3 тэрбумаар нь олгожээ. 

 

УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан өнгөрсөн 2018 онд ЖДҮХ сангаас 3,3 тэрбум төгрөгийн зээл авсан асуудлаар олон нийтийн анхааралд өртсөн.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.