| | USD/MNT 0₮

Гурав хоногтой нярай хүүхдээ хаясан эхийг баривчилжээ

Төрөөд гурав хонож буй нярай хүүхдээ хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт toyota sai маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгджээ. Ингээд тус дуудлага мэдээллийг сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан 26 настай "Б"-г олж тогтоожээ. "Б" нь энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Хүүхэд эрүүл, ямар нэгэн осголт байхгүй, хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн. Эхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Гурав хоногтой нярай хүүхдээ хаясан эхийг баривчилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.