| | USD/MNT 0₮

ЭМЯ: Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 иргэнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 20 248 хүнд шинжилгээ хийснээс 600 гаруй нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 3 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 99 боллоо. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД (1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо)  - 24
  • СХД (1, 7, 16, 19, 20-р хороо) - 15
  • БЗД (4, 10, 14, 15, 22-р хороо) - 24
  • СБД (7, 12, 13, 16, 18-р хороо) - 16
  • ХУД (4, 10, 16, 21) - 16
  • Багануур - 4
  • ЧД - 1 тус тус бүртгэгдсэн юм.

Мөн Сэлэнгэ аймагт ойрын хавьтлаар мөн тусгаарлагдаж байсан 4, Дорноговь аймагт 4 иргэнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 842 байгаагаас дотоодынх нь 397 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 76, хөнгөн 377 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 197
  • Орхон аймагт -  24
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 25
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хотод 99
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 20 248 хүнд шинжилгээ хийснээс 600 гаруй нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 3 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 99 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.