| | USD/MNT 0₮
Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ. Дуудлагын дагуу аврах ангийн 32 хүн, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг нийт 7 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр энэ сарын 24-ний өдрийн 17:12 цагт зогсоосон байна.
Эрэн хайх ажиллагааг нийт 7 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр энэ сарын 24-ний өдрийн 17:12 цагт зогсоосон байна.