| | USD/MNT 0₮

Хотын даргын ЗУРГААН орлогчийг ХОЁР болгож цөөрүүлэх саналыг НИТХ дахь АН-ын бүлэг гаргалаа

Яг одоо НИТХ-ын хуралдаан цахимаар явагдаж байна. Энэ удаагийн хурлаар Нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэж буй. Коронавирусийн цар тахлыг дотооддоо хумихаар ажиллаж буй өнөө үед улсын болоод нийслэлийн төсөв нэлээдгүй алдагдалтай явж байгаа. 2019 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 3 хүн тутмын 1 нь ядууралд өртсөн гэсэн статистик байсан бол өнөөдрийн байдлаар 2 хүн тутмын 1 нь ядууралд өртөж, аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа барьсны улмаас 150 мянга гаруй ажлын байр байхгүй болсон байна. Энэ байдал үргэлжилбэл он дуусахад 430 гаруй мянган хүн ажлын байраа алдахаар байна. Иргэд орлогогүй болж, ажлын байраа алдсанаар цаашид амь амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөлд шилжиж байгаа бөгөөд 2020 оны 10 дугаар сарын байдлаар нийт айл өрхүүдийн 72 хувь нь хадгаламжгүй байгаа нь цар тахлын үеийн хөл хорионы үеийг даван туулах боломжгүй байна.

Иймд үед 2021 оны төсөвт тодотгол хийж, тэвчиж болох зардлуудыг танахыг экспертүүд анхааруулсаар байгаа. Үүгээр ч зогсохгүй НИТХ дахь АН-ын бүлэг төсвөө танаж, төрийн данхар бүтцийг цөөлөх санал гаргажээ. Тухайлбал,

  1. Нийслэлийн засаг даргын зургаан орлогчийг хоёр болгож цөөрүүлэх, 
  2. Нийслэлийн хэрэгжүүлэгч 34 байгууллагын 19-н орлогч дарга, дэд захирлыг цомхотгон цөөлөх,
  3. Нийслэлийн харъяа 29-н байгууллагуудын 11-н дэд захирал, дэд дарга нарын тоог цөөлж, цомхотгох, цөөлөх,
  4. Нийслэлийн захирагчийн ажлын албаны харьяа 11-н дэд захирал, дэд дарга нарын тоог цөөлж, цомхотгох санал дэвшүүллээ.

Дашрамд сануулахад, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар тус тус гурван орлогч даргатай аж.

Яг одоо НИТХ-ын хуралдаан цахимаар явагдаж байна. Энэ удаагийн хурлаар Нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэж буй. Коронавирусийн цар тахлыг дотооддоо хумихаар ажиллаж буй өнөө үед улсын болоод нийслэлийн төсөв нэлээдгүй алдагдалтай явж байгаа. 2019 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 3 хүн тутмын 1 нь ядууралд өртсөн гэсэн статистик байсан бол өнөөдрийн байдлаар 2 хүн тутмын 1 нь ядууралд өртөж, аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа барьсны улмаас 150 мянга гаруй ажлын байр байхгүй болсон байна. Энэ байдал үргэлжилбэл он дуусахад 430 гаруй мянган хүн ажлын байраа алдахаар байна. Иргэд орлогогүй болж, ажлын байраа алдсанаар цаашид амь амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөлд шилжиж байгаа бөгөөд 2020 оны 10 дугаар сарын байдлаар нийт айл өрхүүдийн 72 хувь нь хадгаламжгүй байгаа нь цар тахлын үеийн хөл хорионы үеийг даван туулах боломжгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.