| | USD/MNT 0₮

Халдвар авсан иргэний 4-17 настай хоёр хүүхдийг байрныхан нь гэрт нь оруулаагүй байна

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын холбогдох албан тушаалтан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өчигдөр коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйн хоёр хүүхэд тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл оршин суугчид болон СӨХ нь оруулаагүй байна. Иймд ГБХЗГ-аас мэргэжилтнүүд томилж, тухайн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хоёр хүүхдийг Түр хамгаалах байранд авсан байна. 

Нөхцөл байдлыг тодруулбал, 17 настай охин дөрвөн настай дүүгээ дагуулаад тусгаарлалтаас гарч, Баянзүрх дүүрэг дэх байрандаа иртэл оршин суугчид гэрт нь оруулаагүй аж. 

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвар авсан иргэдийн тухай мэдээлэхдээ болгоомжтой хандах, халдвар авсан иргэн болон гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхах нь хууль зөрчсөн үйлдэл болохыг анхаарууллаа.

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын холбогдох албан тушаалтан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өчигдөр коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйн хоёр хүүхэд тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл оршин суугчид болон СӨХ нь оруулаагүй байна. Иймд ГБХЗГ-аас мэргэжилтнүүд томилж, тухайн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хоёр хүүхдийг Түр хамгаалах байранд авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.