| | USD/MNT 0₮

ЭМЯ: Автобусны жолооч коронавирусийн халдвар авсан нь ҮНЭН

Манай улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн батлагдсан тохиолдол шинээр 12-оор нэмэгдэж, дотоодын кластер голомтын халдвар 398, нийт батлагдсан тохиолдлын тоо 831-т хүрлээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээр халдвар авсан иргэд хавьтлууд болон маршрутаа үнэн зөв мэдээлэхгүй байгаагаас халдварыг хумихад багагүй хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар мэдээлэв. Тухайлбал, өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдээд байсан "Автобус нэг" баазын жолоочоос коронавирус илэрчээ. Тус иргэнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-наас эхлээд хоёрдогч хавьтлаар тооцож, тусгаарласан байсан. Тухайн автобус бааз нь 500-гаад ажилтантай. Ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаж, PCR шинжилгээнд хамруулж байгаа бол 400-гаад хүнийг түргэвчилсэн оношлогоонд хамруулж байгаа аж. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.