| | USD/MNT 0₮

ЭМЯ: Улаанбаатарт 5, Сэлэнгэд 4, Дархан-Уулд 1 болон ХӨСҮТ-ийн 2 ариутгагчаас коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 19,683 хүнд шинжилгээ хийснээс 600 гаруй нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 5 хүн, ХӨСҮТ-ийн 2 ариутгагчид халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 96 боллоо. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД (1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо)  - 26
  • СХД (1, 7, 16, 19, 20-р хороо) - 14
  • БЗД (4, 10, 14, 15, 22-р хороо) - 24
  • СБД (7, 12, 13, 16, 18-р хороо) - 14
  • ХУД (4, 10, 16, 21) - 15
  • Багануур - 4
  • ЧД - 1 тус тус бүртгэгдсэн юм.

Мөн Сэлэнгэ аймагт ойрын хавьтлаар мөн тусгаарлагдаж байсан 4, Дархан-Уул аймагт 11 иргэнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 831 байгаагаас дотоодынх нь 386 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 193
  • Орхон аймагт -  24
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь 21
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хотод 96
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 19,683 хүнд шинжилгээ хийснээс 600 гаруй нь ойрын хавьтлын давтан шинжилгээ юм. Үүнээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод каластер голомтын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 5 хүн, ХӨСҮТ-ийн 2 ариутгагчид халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 90 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.